Back to All Events

Feature Writing Workshop


  • News Cafe СБД, 1-р хороо, 9-р байр, 6 давхар, 19 тоот/Shangrila-гийн ард, Minister tower-ын урд Ulaanbaatar Mongolia (map)

АНГЛИАР НИЙТЛЭЛ БИЧИЖ СУРЦГААЯ СУРГАЛТ 10 САРЫН 3,4-НД БОЛОХ ГЭЖ БАЙНА

The New York Times, Netflix, France Presse, CNN, BBC, Nikkei Asia, Al Jazeera зэрэг дэлхийн шилдэг хэвлэл мэдээллийн байгууллагад Монголын тухай баримтат кино, сурвалжлаг, нийтлэл зэрэг сэтгүүл зүйн бүтээлээ 8 –15 жил хэвлүүлсэн туршлагатай сэтгүүлчид болох Т.Ананд, Б.Халиун нар нь тус сургалтын сургагч багшаар ажиллана.

Сургалтаар нь барууны сонин, сайт, сэтгүүлтэй холбогдох, нийтлэлээ танилцуулах, нийтлэл бичих арга зүй зэрэг ур чадварыг дасгал ажлаар дамжуулан эзэмшүүлнэ.

Уг сургалт англиар бичих ур чадвараа сайжруулах болон олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагатай харилцах, хамтран ажиллах шаардлагатай хувь хүн, аж ахуй нэгжүүдэд тохиромжтой гэдгийг дуулгахад таатай байна.

Дасгал ажлууд англи хэлээр явагдах ба энэ жил нэг л удаа зохион байгуулагдах гэж байна.

Сургалт 2026 оны 10 дугаар сарын 3,4-ны бямба, ням гарагт NEWS CAFÉ-д зохион байгуулагдана (Шангрилла төвийн замын хойно Swiss Coffee shop-той байрны зургаан давхарт).

Төлбөр 380,000 төгрөг: кофе, цай, өдрийн хоол орсон.

Холбоо барих: info[at]agulamedia.com, 99909832, 99779719